Хөвөрсөөр ... | |
Хаваржаа-Алдарт сэгс цагаан богдМазаалай баавгай өргөн уудам говь цөлөөр хүрээлэгдэн бие биеээс алслагдсан говийн дундаж өндөр бэсрэг уулс, түүний ам хөндий, аараг толгод, хадтай уулсаар хүрээлэгдсэн баян бүрдэд идээшин нутагладаг амьтан. Мазаалай баавгай хавар ичээнээс гарсны дараа их хавсарга, шороон болон цасан шуургатай үед баян бүрдийн нишэнгэн шугуй, өтгөн дэрс, сухайн ширэнгэ, хадны нөмөр нөөлөгийг бараадан байрладаг. Ичээнийхээ ойр хавьд байх олонтаа. Цагаан Богдын оргил Мазаалай баавгайн хаврын идээшил нутаг
ТанилцуулгаМонгол орны говьд баавгай байдаг гэж Та сонссон уу? Баавгай гэхээр ой тайгад амьдардаг майга хүрэн л санаанд буух байх. Говьд баавгай бий, байх байхдаа бүүр манай орны Алтайн өвөр говьд ууланд баавгай нутагладаг юм. Говь цөл гэхээр өндөр уул, ус, өвс ургамалгүй зөвхөн элсэн манхан л төсөөлөгдөнө. Монголын говь өндөр сүрлэг уул, өтгөн шигүү ой, ургамал нь жигдэрсэн тансаг сайхан нутагтай. Бас Монголын говьд хэдэн зуун км яваад ч ганц бут ургамал, балга усны бараа харагдахгүй хайрган шал, элсэн манхан ч бий. Монголын алдарт 33 говийн нэгээхэн хэсэг, тал бүрээсээ өргөн уудам говь цөлөөр хүрээлэг... Сэтгэл хөдөлгөх юм бүхэнд дуртайСэтгэл хөдөлгөх юм бүхэнд дуртай Сэрүүхэн салхи хацар илбэхэд дуртай Сэвсгэрхэн цас алган дээр унахад дуртай Сэм сэмхэн чамайг бодож инээмсэглэх дуртай
Сэтгэл хөдөлгөх юм бүхэнд дуртай Сэрүүн мөртлөө зүүдлэн мөрөөдөх дуртай Сэнгэнэтэл санаа алдан тайвшрах дуртай Сэтгэл зүрх минь бүхэлдээ чинийх байхад дуртай
Сэтгэл хөдөлгөх юм бүхэнд дуртай Сэрвэн эрвэн уулсын оройд гарах дуртай Сэмжин цагаан үүлсээс зураглал олох дуртай Сэм сэмхэн чамайг санаж гуних дуртай
Сэтгэл хөдөлгөх юм бүхэнд дуртай Сэнгэнэсэн жаварыг сөрж алхах дуртай Сэлүүхэн талдаа морьтой давхих дуртай Сэтгэл... Хорвоод хамгийн хэцvv юм гэвэл зvгээр суух
"... Хорвоод хамгийн хэцvv юм гэвэл зvгээр суух гэж би боддог. Юу ч бай хийх л хэрэгтэй. Хэний ч хийгээгvй ажлыг хийх хэрэгтэй. Орчлон хорвоо уудмыг бодож их vйлс бvтээхийн төлөө тэмvvлцгээ. Хохирохоос бvv айцгаа. Мэдээж шинийг эрэлхийлэн тэмvvлэгчид ганцаарддаг тал бий. Энэ л жинхэнэ амьдрал болой."
Хамгийн хайртай номныхоо хэсгийг саяхан олж уншаад, хэсэгхээныг нь ч гэсэн хүмүүст бас уншуулах хүсэл төрлөө. Уншаагүй хүн бараг бхгүй байх...ааа гэхдэээ...дахин дахин унших ёстойгоо мартчихдаг олон хүн байгаа байх. Дахин нэг сануулахыг хүссэн юм зүгээр. Энэ ном бол Ким Ү Жүн-ны гэхээр л ш... Жинхэнэ эх оронч хүний хоёр гарЖинхэнэ эх оронч хүний хоёр гар Сая нэг хүнтэй бас тэр талаар санамсаргүй яриад, яг үнэндээ бол ярих онигоо дуусаад л орж ирлээ л дээ. Тэгээд нэг ийм афоризм маягтай ингэж хэлж болмоор санагдав. Өөр бас иймэрхүү утгатай Кеннедийн хэлсэн бас нэг алдартай үг байдаг “Эх орон надад юу өгч чадах вэ? Гэж бүү асуу Эх орондоо би юу хийж чадах вэ? Гэж өөрө... Тухай
За юутай ч Amaraa, Huu, Desi нар маань амалсан ажилуудаа хийгээд эхэлчихжээ.
Блогийн дизайныг их гоёооо болгосон байна Хүү . Одоо бид Амараагийн хөөцөлдөж байгаа С1-ийн Унагалдай нэвтрүүлгийн хариуг хүлээх, Desi-ийнхаа хийж байгаа логогоо дуусгаж, баннеруудаа байрлуулах гээд ажилууд байгаа. Үүний хажуугаар Хүүгийн санаачилсан мэйлийн сүлжээ нээгдсэн байна. аааа тэгээд...Бага насныханд танилцуулга хийх ажил байнаа Хүмүүсэээээээ Ингэхийн тулд Мазаалайн аж амьдрал, хоол тэжээл, найз нөхөд, амьдралын хэв маяг, ааш занг харуулсан үлгэр зохиож, түүндээ тохирсон зурагт хуудас хий... МазаалайМазаалайг олонд танилцуулах, аврах, хамгаалах санаачлага-ажилд маань нэгдэхийг хүссэн. Санаа оноогоо өгөх, хийж чаддаг зүйлээрээ бүтээлч ажил хийх хүсэл сонирхолтой олон хүн байгаа байхаа. Хэрвээ тийм бол та санал хүслээ бидэнд үлдээгээрэй. Хамтарч ажиллахад бэлэн байна. Биднийг дэмжих олон олон хүн байгаа гэдэгт итгэлтэй байна. Одоогоор Мазаалай танилцуулга, лого, хүүхэд залууст зориулсан суртачилгааны материал бэлдэж байна. Мөн телевизийн нэвтрүүлэгт санал тавьсан, мэргэжилийн байгууллагуудтай уулзаж зөвлөгөө авахаар төлөвлөж байна. Хүүхэд, залуучуудад эх орныхоо ан амьтан, ширхэ... Нүдэндээ алмаазтай Монгол мазаалай байна гэнэ, бүр дэлхийд ...ургыг gogo.mn-с Хүн төрөлхтөн байгаль дэлхийгээ хэтэрхий зоосны нүдээр харж, зоосны нөгөө талд байгаа экологийн тэнцвэр, тогтвортой байдлыг анзаараагүй олон жил болсоны золиос болсон хөөрхий мазаалай одоо харин зоосон дээр залраад авсан чинь дэлхийн шилдэг зоосны төрх болчихдог байна шүү.Мөн нөгөө талаас Монголчууд маань бас ч гэж хэрээрээ мазаалайгаа хулсны баавгайнаас дутахааргүй сурталчилж таниулах чиглэлээр хийж байгаа ажлын нэгээхэн үр дүн, боломж байгааг харуулсан баримт болжээ. Зургыг gogo.mn-с Ингээд та бүхнийг news.mn дээр гарсан дараах мэдээлэлд анхаарлаа хандуулахыг хү... БЛИЦ АНКЕТОвог, нэр: “Монгол бэлэг” уралдааныг зарлажээ
Монгол Улсын Ерөнхий сайдын зарлигаар Боловсрол соёл шинжлэх ухааны яамны дэргэдэх Соёл урлагийн газраас нийт гар урчуудын дунд нэгэн сонирхолтой уралдааныг зарлажээ. Удахгүй болох цагаан сарын баярыг тохиолдуулан зарласан уг уралдаан нь “Монгол бэлэг” хэмээх нэртэй бөгөөд арьс, эсгий урлал, уран баримал, уран хайчилбар, хатгамал оёдол, хөөмөл зутгамал төмөр урлал, яс модон сийлбэр, баримтат кино, дуу хөгжмийн цомог гэсэн төрлийн бүтээлүүдийг авах аж. Харин уралдааны бүтээлүүдийг ирэх сарын 16-ныг хүртэл Монголын уран зургийн галерей дээр хүлээн авах юм байна.
Д.Аз http://www.news.mn/news... Магадгүй ээГовь цөлд сүүлчийн мазаалай үлдэж байж магадгүй Гол мөрөн сүүлчийн удаа урсаж байж магадгүй Гоо сайхан байгаль гэж үгүй болж магадгүй Гомдоллон уйлах дэлхий ээжийгээ бид сонсоогүй байж магадгүй Горыг нь амсаад хүн төрөлхтөн сүйрч бас магадгүй ээ Сэгс цагаан богдоос ирсэн Тэнэмэл мазаалайн захидалСэгс цагаан богд найраглал арай биш л дээ Сайн байна уу?
Манай үүгээр ган болоод Мал амьтантай хүмүүс олшроод Мануусын иддэг хоол ховордоод Махчин байсан би вээр бараг Мацагтан болоод байна
Өлсөж үхэхгүй эрхэнд би Өдөржин газар ухаж Өвсний үндэс идэж Өлөн ходоодоо дүүргэж явна Өдгөө бараг гэгээрээд байна
Махны тарганыг идэж Машины томыг унаж Машид баяжсан та нар Маргаашийн өдөр амьдрах үр хүүхдээ Мазаалай надаас ялгаагүй болгож байна
Идэх уухын их шуналд чинь Ижий дэ... Санаачлагууд
Нэмэгдсэн санал бүрийг яг энэ бичлэг дээрээ нэмж оруулаад байх болно.
Хутагт эх: Бүх талаар хамтархад бэлэн байна. Мэдээлэл, суртачилгаа хийх гээд олон олон зүйлийг найз нь хийж чадна. Хамтарч ажиллая. Амараа: https://nomadic.blogmn.net/ , https://setgegdel.blogmn.net/ , , 1. Хөөх мазаалайн судалгаа тооллогын талаар нэвтрүүлэг мэдээ сэлт үзэж байсан ч гэсэн ийм их цөөрчихсөн гэж ёстой мэдсэнгүй шүү. Цагтаа бас маш цөөхөн үлдээд байсан тахийг унаган байгальд нь нутагшуулаад одоо тун дажгүй байгальдаа зохицоод явж байгаа. Ямар ч ажил хийлээ гэсэн эн тэргүүнд санхүүгийн эх үүсвэр х... Блогийн нээлт5-хан хоногийн өмнө Мазаалайн тоо толгой хэт цөөрсөн талаар, хэрхэн яаж амьдардаг талаар сонсоод, сэтгэл эмзэглэх өхөөрдөх хоёр зэрэгцэж юутай ч зүгээр харамсаад, хараад суухаар чадлынхаа хэрээр ямар нэгэн сайн зүйлийг хийх санаачлага гаргая гэж шийдсэн билээ. Ингээд энэ талаар богинохоон бичлэгийг өөрийн блгтоо/https://gun.blogmn.net/19386/ /оруулсан нь энэ санаачлагыг маань бусдад танилцуулах, тэдэтэй хамтрах, тэднээс дэмжлэг авах, олон сайхан санаанууд, санаачлагыг нэгтгэхэд дөхөм болж байна. Маш олон сайхан сэтгэлтэй, тусч, эх оронч залуучууд байгаад сэтгэл дүүрэн байна. Бас бахарха... Гайхширал
-Намайг нэг сонсооч… -Мэдээж хэрэг
хуулж авсан зураг -Хайгаад хайгаад оллоо зүрх минь эцэстээ -Нуугдах хэрэггүй байсын чи эхлэлээсээ -Хан оргилд тэмүүлэхийн зүрх минь эхлэлээсээ -Гуниглаж чаддагаа мэджээ чи эцэстээ ... Шувууд ганганахад сэтгэл гэгэлзэн уярах мөртлөө, Шуурга сөрөн морьтой давхих дуртай юмШувууд ганганахад сэтгэл гэгэлзэн уярах мөртлөө Шуурга сөрөн морьтой давхих дуртай юм Ботго буйлахад өрөвдөөд нулимс унагах мөртлөө Бороо сөрөн цувгүй алхах дуртай юм Жаахан чамайгаа санаж бэтгэрээд гуних мөртлөө Жавар салхи сөрөн толгой өргөх дуртай юм Зөөлөн хатуугийн хооронд аргамжаатай мөртлөө Зүрх сэтгэл минь чамайг санах дуртай юм Чамдаа зориулав... Жаргалтай хайранд шингэсэн Жаахан зүрхний минь Жавартай үдшийн үглэл
Жаргалтай хайранд шингэсэн Жаахан зүрхний минь Жавартай үдшийн үглэл ийм байна ..
Энэ жил үзэгдээгүй жавар байх чинь Ээдээ мөн чиг тачигнаж байна даа Чихнийхээ омгийг хайрчихвийдээ тэр минь Чимээгүйхэн зүрх зовиноод байх чинь Чиний төлөө гэх сэтгэл дэнслээд байна даа Хүйтрэх тусам зам улам гөлийнө дөө Хүрэх замд нь хальтиргаа бага л таараасай бурхан минь Хүний л дээд тэрнийг минь түшиж хайрлаарай тэнгэр минь ...Жавартай өдрийн монологЖавартай цэнгэг агаартай сэнгэнэсэн хүйтэн хийгээд, харанхуйлсан нүдгүй босоо шороон шуурга, хувингаар цутгах мэт дуутай шуутай азарган бороо намайг байгаль хийгээд хувь заяа, бэрхшээл зовлон, өстөн дайснаа сөрж амьдарсан, өөртөө эзэн болж тэнгэрийн доор эрх чөлөөтэй омголон явж ирсэн Монгол хүн гэдгийг минь сануулж цог хийморийг минь сэргээх шиг болдог. Өсөж төрсөн нутаг минь надад зөөлөн хатуугийн туйлыг үзүүлж ертөнцийн үнэнийг арьс мах, оюун бодолд минь шингээнэм. Халууцах хийгээд даарахын хооронд, хасах нэмэхийн ялгал зуун нэгж байлаа ч Монгол хүн энэ л нутагтаа төрж, энэ л нутагтаа өсөж,... Хацар нь хүртэл ариухан Харц нь хүртэл бүлээхэн...Хацар нь хүртэл ариухан Харц нь хүртэл бүлээхэн Халхын сайхан бүсгүйг Хайрламаар Хажууд нь насыг элээмээр Хамаг бүхнээ зориулмаар Ханьхан заяанд нь уусмаар Ариус-ын шүлгийг уншиж байгаад сайхан Монгол бүсгүйчүүдийн минь хацар нь хүртэл ариухан юмдаа гэсэн нэг сайхан мэдрэмж төрөөд, хайртай хүнээ анх удаа үнсэж болох уу гэж гуйж байгаад хацар дээр нь үнсэж байсан тэр мөчөө санаад, тэр үеийн инээж байсан инээдийг нь санаад, тэр үед яаж догдлож байснаа санаад, хацар нь хүртэл ариухан гэсэн нэг мөр олоод хайртай хүнээ санаад, уулзалгүй нэлээд удсаныг хэлэх үү, хэхэ, сая бас түүнийхээ бичсэ...Мазаалайг яаж аврахуууу?
Монгол орны нэн ховор амьтдын тэргүүн эгнээнд байгаа Мазаалайн тухай өчигдөр нэгэн багшаар яриулаад, өрөвдөх, хайрлах зэрэгцээд энэ талаар богинохон зүйл бичиж суунаа.
Манай оронд 16-19хэн ширхэг байгаа бөгөөд энэ 3-4 бүл гэсэн үг юм. Говийн минь баавгай гэж нэрлэгддэг энэ амьтан хэт цөөхөн, сөнөх аюулд өртөөд байгааг хүн бүр сонсож, дуулсан болов уу. Бараг л мөхөл нь ирчихсэн байна гэж хэлж болмоор, учир нь тоо толгой цөөнтэй, хоорондоо мэдээлэл дамжуулах боломжгүйгээр холдсоноос үржил үгүй, цус ойртож энэ гени мөхөхөд дэндүү ойрхон байгаа. Мазаалайн зураг энд хйих гэсэн боловч жааха... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдTake Me To Your Heart LyricsШүлэг 3 Өөрийгөө ялж, биеэ дайчлах нь Шүлэг 2 Шүлэг 1 Тасралтгүй ... Хүссэн билээ би ... НайзуудBolorooAmaraa |