Хөвөрсөөр ... | |
|
Хацар нь хүртэл ариун
Хайлган заяаг биширнэм Сэтгэлийн жудагтай бүсгүйн Итгэлийн галд дулаацнам Үндэсний уламжлалт тоглоом наадгай дэлгэрүүлж ирээдүйдээ хөрөнгө оруулвал!
Монголын үндэсний уламжлалт тоглоом нь оньсон, хөлөгт, шагайн гэх мэт олон төрөлтэйгээс гадна хүүхдийн оюун ухааны бүхий л чадваруудыг хөгжүүлэхэд чиглэсэн гайхалтай үр дүнтэй арга хэрэгсэл байдаг гэдгийг та бүхэн мэдэх байх. Бид цагаан сарын үеээр тэдгээр тоглоомуудыг үйлдвэрлэгч, судлагч хүмүүст хөрөнгө оруулалт хийвэл мөн гайхалтай сайн хөрөнгө оруулалт болно. Энэ нь цаашдаа Монголд тоглоомын үйлдвэрлэл хөгжиж дэлхий даяар зарагдаж валютын нөөц нэмэгдүүлэх нэгэн гарц болно гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн нөгөө талаар ирээдүйд хүүхэд дүү нар маань ухаан сэргэлэн авхаалж самбаатай хүмүүс болж ч...
Цагаан сараар бүгдээрээ аялал жуулчлалын салбарыг дэмжье, ингэж...Үндэсний онцлогийг тусгасан бэлэг дурсгалын зүйлс нь аль ч орны аялал жуулчлалын нэгэн салшгүй хэсэг байдаг. Тэгвэл бид цагаан сараар чухам тийм бэлэг дурсгалын зүйлс хийж чаддаг хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнийг худалдан авч тэдэнд хөрөнгө оруулалт хийж өсөж хөгжихөд нь туслах нь зүйтэй мэт. Монголын уламжлалт онцлогийг тусгасан бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэгчид маань чадваржиж гайхалтай бүтээлүүдийг хийдэг болсноор бид дэлхийн хаанаас ч ирсэн жуулчны өмнө нүүр бардам зогсох тэр мөч ирнэ. ...Е. Тэмүүжин, Д. Сүхбаатар нарын хөрөг хийгээд Монгол түмний язгуур хээ угалз ньЕ. Тэмүүжин, Д. Сүхбаатар нарын хөрөг хийгээд Монгол түмний язгуур хээ угалзаар бүтсэн урлагийн бүтээл ердийн нэг муу оймсноос муухай харагддаг гэж үү? Цагаан сараар бэлэг сэлт худалдаж аваад асар их мөнгийг хятадын эдийн засагруу юүлдэг. Тэгвэл энэ мөнгийг Монголдоо үлдээцгээе. Юм худалдаж авбал Монголд үйлдвэрлэсэн ямар нэг юм худалдаж авъя. Хэрвээ худалдаж авах юм олдохгүй бол мөнгөө л бэлэглэх хэрэгтэй ш дээ. Мөнгөнд дургүй хэн ч байхгүй, мөнгөгүй бүтэх юм хаа ч байхгүй гэдэг биш бил үү, хэхэ. ...Монголын цагаан сар-Монголын эдийн засаг хөдөлгөөнЭнэхүү хөдөлгөөний зорилго нь цагаан сарын үеээр Монголын эдийн засагт эргэлдэх мөнгөнөөс аль болохоор ихийг Монголын эдийн засагт нь үлдээх, эх орны үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих зорилготой. Монголд үйлдвэрлэсэн бэлэг сэлт, бусад ямар зүйлс байгаа талаар, таньд болон танай гэр бүлд энэ чиглэлээр ямар туршлага байгаа талаар бичицгээе! Хэрэглээний эх оронч үзэл буюу-Жинхэнэ эх оронч үзэл жижигхэн юмнаас эхэлнэ.Та эх оронч хүн мөн бол, улс орныхоо эдийн засгийг дэмжмээр байгаа бол, өнөөгийн эдийн засгийн хямралаас улс орноороо хохирол багатай гарахад хувь нэмрээ оруулмаар байгаа бол өөрийнхөө болоод өрх гэрийнхээ зарлагын төгрөг нэг бүрийг Монголдоо үлдээхийн төлөө хичээгээрэй гэж уриалах байна. Магадгүй нийт зарлагынхаа 80-90 хувийг Монголын эдийн засагт үлдээж чадвал тэр таны эх орныхоо төлөө хийсэн хамгийн эрхэм үйл болно. Эх оронч үзлийг энгийн амьдралд хэрэгжүүлдэг болох хэрэгтэй байна. Бид хэдий болтол эх оронч хүн гэж цээжээ дэлдэх мөртлөө хятад хоолонд орж солонгос эзэнтэй бааранд архи уух юм... Чиний дэргэд
Чиний дэргэд инээд болоод дуу хуурыг горхи болгоод толгодыг би бүслэнэ ээ
Чиний дэргэд өвс болоод дэрсийг үлээгээд лимбийг би эгшиглүүлнэ ээ Д. Нямсүрэн Атомын бөмбөг, мөнгөн ус, бас дээрээс нь Улаанбаатарын утаа эд эсийн түвшний мутаци буюу гажиг өөрчлөлтийг бий болгоно!Улаанбаатарын оршин суугчид хорт утаагаар амьсгалснаас болж наснаасаа эрт хөгшрөх болжээ. Хотын хорт утаа, бохир агаар яваандаа иргэдийн эрvvл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж Нийгмийн эрvvл мэндийн хvрээлэн /НЭМХ/, Дээд судалгааны хvрээлэнгийн судлаачид, сэтгvvлчдэд мэдээллээ. Нийслэлийн ЗДТГ-аас гаргасан тайлангаар Улаанбаатар хотод гэр хорооллын 140 гаруй мянган яндангаас хар утаа олгойддог юм билээ. Хорт утааны 70 орчим хувийг тэд "vйлдвэрлэдэг". Гэр хорооллын өрхийн дийлэнх нь хvйтний улиралд элдэв хорт утаа ялгаруулагч нvvрс өрддөг. Тvvхий нvvрсээс хvхэрлэг хий, нvvрстөрөгчийн дутуу исэл, аз... Бүр нэг сэтгэлээр уначихаад
Бүр нэг сэтгэлээр уначихаад
Юу ч бодож чадахгүй суухад, гэнэт Тэнгэрээс шүлэг шивнэх шиг Чиний инээмсэглэл Бүхний нүдэнд илүүдэж Тэнэгийн өмнө хүчгүйдэхийн үес Бурхан нүдээ ирмэн тайвшруулах шиг Чиний инээмсэглэл Энэ амьдралын хүлцэшгүйтэй Элдэв хүмүүсийн тэвчишгүйтэй Эвлэрэх ганц зам Чиний инээмсэглэл Надад байгаа цорын ганц хөрөнгө, Наранд ганцаар хүрчихсэн мэт Тийм өндөрт аваачдаг Чиний инээмсэглэл Л.Өлзийтөгс www.biirbeh.mn ... Жингэр хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг
Энэ үгийн гарал нь үнэхээр урд зүгийн жингэртэй холбоотой юм шүү. Хуучин цагт тэмээн жинтэй Монголчууд хятадын тосгодоор өнгөрөхөд ноход нь тэмээнээс сүрдээд ойртож чадахгүй мөртлөө тойрч хуцаад гай болдог байсан юм шиг байгаа юм. Тэгээд л энэ үг гарсан хэрэг. Яагаад гэвэл Монгол нохой бол хэзээ ч тэмээн жин хараад хуцаад давхиад байхгүй шүү дээ. Ямар тэмээ үзээгүй биш.
Тэгэхээр юу хэлэх гээд байгаа минь үндсэндээ тодорхой болох шив дээ. Мн Обод болон Ариус нартай санал нэг байна. Зарим юманд үнэхээр анхаарлаа хандуулж, мэдрэлийн эсээ шатаах хэрэг байгаа эсэхийг сайн бодох л хэрэгтэй юм байг... Ганцаараа нэг их эрүүл юм шиг инээгээд л ...Хайртай хүнийхээ тухай бодлууддаа уусаад заримдаа өөрийн эрхгүй инээмсэглэчихсэн явж байх нь түүнтэй учирсанаас хойш надад тохиолдох болсон олон гайхалтай үзэгдэлүүдийн нэгээхэн хэсэг. Олны дунд байхдаа ч, орь ганцаараа явахдаа ч нэгэн сайхан бүсгүйг бодон гэнэ сэргүй инээмсэглэчихсэн явдаг аа, заримдаа би өөрөө ч анзаардаггүй юм. Гэхдээ өнөөдөр яагаад ганцаараа инээчихсэн яваа нь жаахан гаж харагдаж, харин инээгээгүй яваа нь их энгийн харагддаг болчихсон нь харамсалтай. Уг нь ганцаараа инээхгүй яваа хүн нь гаж харагдаад, харин инээж яваа нь их энгийн харагддаг нийтлэг хэм хэмжээ болчихвол сай... Чөтгөр тоохгүй толгой буюу толгой хагарахын сайн тал ...Хүн байхын ухааныг хүн хүнээсээ өвлөнө Би юм бүхнийг уучлах дуртай, орчлонгийн юм бүхнээс гэрэл гэгээ, хэрэгтэйг нь олж харж ууч сэтгэлээр хандах нь хүнд өөрт нь төдийгүй хүн төрөлхтөнд хэрэгтэй байдаг юм шиг. Би нарт нэг сонирхолтой түүх хүүрнэе! Багадаа бид сүүн тасагийн шүүж байгаа аарцаар байлдаж тоглодог байлаа. Африкт тэр үед хүүхдүүд өлсөж үхэж байлаа шүү дээ. Аав, ээж, эх орондоо баярлахын хажуугаар бас ичмээр, гэмшмээр ч юм даа. Нэг удаагийн дайны үеээр хажуу айлынхаа өөрөөсөө ганц нэг насаар ахмад нэг хүүгийн нүүрийг нь нэг сайн аарцдаж аваад ялсан баатрын дүртэй амьтан гэрийн зүг... Холоос чамайгаа санахад ойр л юм шиг бодогдоно, ойроос чамдаа яарахад хол ч юм шиг санагдана
Миний хайртай бүсгүй
Мянган бээрийн алсад суугаа Холоос чамайгаа санахад ойр юм шиг бодогдоно Ойроос чамдаа яарахад хол юм шиг санагдана Чиний сэтгэлд бороо шивэрч Миний сэтгэлд нар ээж Чи бидний сэтгэл бие биедээ тэмүүлэн Мянган бээрийг туулан учрахад Хайрын цэцэгс ургаж Хамаг юмс сайн сайханд умбана Санамсаргүй чамайгаа санаж суутал Санааны мухараас мартсан шүлгээ гаргах шалтаг олдоод Сайхан чамдаа л зориулсан Зүрхэний жижигхэн дэвтэрээ сөхтөл харин Зүсэлж чамд зориулсан шүлэг минь Зүгээр ч үгүй бүр он сартайгаа гараад ирлээ гэж ... 2008,06,22 Сант, Амармэнд, Үргэлж мөнх... Дэвшүүлэе
2009-01-13
....Ийгээд нэг шүлэг уншиж өгөе.... Орчин тойронд минь хэн ч байхгүй атал Огт би ганцаардахгүй байна Хайртай чамайгаа мөрөөдөж байгаа болохоор Хамаг ертөнц өнгөтэй сайхан байна Үүрд биш, зуурдхан л холдсон болохоор, Алс хол ч гэсэн чи бид хоёр Ав адилхан юмыг нэгэн зэрэг дурсаж байгаа Удаж төдөлгүй тэр өдөр болох нь магад, Уярал баярын өдөр болох нь л магад... ...Алаг нүдны нулимстай бүгд урсаж одоход Амраг сэтгэлд хайр л ганцхан үлдэнэ ээ... ... Орчлонгийн юм бүхнийг онцгой сайхан болгох жорыг та мэдэх үүЭэжийн чанасан цай гэдэг дууг нэг хэсэгтээ л Монголчууд амьсгалж байсан гэхэд болно. Мэдээж хүн бүр л ээжийнхээ чанасан цай хоолыг хамгийн амттай гэж ярьдаг, итгэдэг, тийм ч байдаг болохоор тэр биз. Анх би энэ нь зүгээр л багаасаа дассан амт болохоор нь тэгж байждээ гэж бодож байлаа. Гэтэл сүүлд нь усны шинж чанарын тухай, хүний сэтгэл хөдлөл баяр баясгалан уйтгар гунигийг ч мэдэрдэг гэдгийг уншсаныхаа дараа ээжийн чанасан цайнд ээжийн маань үр хүүхдээ гэсэн чин сэтгэл шингэсэн учраас тийм сайхан амттай байдаг байх нь ээ гэж итгэлээ. Учир нь ямар ч эх хүн үр хүүхдэдээ хоол цай хийж суухдаа ... Орчлонд ганцхан амтХаантан жаран насан дээрээ бие чилээрхэж албат иргэд, сайд түшмэдүүд чадлын хэрээр түүнийг ая тухтай байлгахын төлөө дор бүрнээ хичээцгээж улс даяар хөл болж байлаа. Гэвч орчлонгийн жамыг яалтай билээ, хаантаны бие өдрөөс өдөрт улам бүр муудсаар насан хутгийг олж магадгүй болоход өтөл хаантан ээжийнхээ чанаж өгч байсан шиг тийм цайг ганцхан аягыг уувал орчлонгоос сэтгэл амар буцаж чадахаа хаан хөвгүүд болон сайд түшмэдүүддээ хэлжээ. Ингээд хаантанд түүний ээжийн чанаж өгч байсан шиг цай чанаж өгөх үүргийг ордны хөгшин тогоочид даатгав. Ордны тогооч хаантаны ээжийг говь нутгийн хүн байсныг мэдэ... 2009-01-08
Болзоо
Би чамд очих нь очно Бичсэн шүлэг минь Цэцэг болж ургахын үес Билэг авьяас минь Эцэг болж төрөхийн цагс Би чамд Биегүй цэнхэр Манан болж очно Бийргүй цагаан Будаг болж очно Найз нь чамд очих нь очно Нас минь цас болж Намайг чамайг бүрхэх үес Нар минь өвс болж Надаас чамаас ургахын цагс Чамдаа би Чандаган цагаан Үүл болж очно Чарганы мөртэй Цас болж очно Чамтай уулзах Цагаа би таарууллаа Хавар гандсан цэцэгс Намар ургана гэж Хан тэнгэрээс газар руу Навчис нахиалана гэж Зуд нүүрэлдэг өвлөөр Бороо шиврэнэ гэж Цагаа би түлхлээ... Чамайг би хүлээнэ ээ. Т. Зөнбилэг ... Мөнгөн сарын дор чамайгаа хүлээж зогсоход Мөн ч их хань болсон шүлэг дээЧиний, бороо тоссон алга чинь Юу болсоныг мэдэх гэж 60 жил хүлээлээ"Юу болсоныг мэдэх гэж 60 жил хүлээлээ" гэсэн үгээр эхэлдэг энэ номыг саяхан хамаг мэдрэлээ нэг зүгт болгоод уншлаа. Илүү өмнө уншаагүйдээ бараг харамсаж байлаа. Нилээн хэдэн хоног үйл явдал, дүрүүдийн дунд нь бараг амьдарч байлаа. Сүүлийн үед уншсан номууд дотороос надад ингэж сэтгэгдэл төрүүлсэн ном цөөхөн гэж хэлэхэд бараг болох байх шүү. Ер нь бидний багаасаа уншиж ирсэн зохиолууд дотор энэ сэдвээр үнэнд ойр бичсэн ном зохиол цөөхөн байдаг байх. Хүүхэд, залуус бид эх орныхоо түүхийг, болж өнгөрсөн үйл явдлуудыг их олон талаас нь, үнэн зөвөөр нь мэдэж, өвөг дээдсээ үнэнээр нь дурсаж... 2009 оны эхний бичлэг
Хүсэл минь...
-Дөнгөж сая бодсон бодлыг минь бурхан өршөөг, -Бодхоос чинь өмнө уучилсан охин минь -Тэр намайг ойлгоогүй байх өө -Үгүй ээ,Хэтэрхий их үзэн ядалт, хэтэрхий их хайр бол зовлон билээ. Нэг нь эерэг зүйлийн туйл, нөгөө нь эсрэг талын туйл. Тэрийг чи маш сайн мэддэг шүү дээ. -Тэг дунд нь би зогсож чадахгүй байна -Тэр бол амьдрал охин минь ... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдTake Me To Your Heart LyricsШүлэг 3 Өөрийгөө ялж, биеэ дайчлах нь Шүлэг 2 Шүлэг 1 Тасралтгүй ... Хүссэн билээ би ... НайзуудBolorooAmaraa |